Wednesday, March 20, 2013

Дутуу гачуу бичлэг

Одооны бацаануудын хэл ам бүүр гүйцэгдкү хаа байсын Дорнодын тал руу талийгаад өгчээ гшшш. Автуусанд суугаад явжийсан хояр бацаан дисс хийгээд байгаамуу яагаад байгаан  "Эмээ ямаагаа сааж амьдардаг, чи ямаагаа шааж амьдардаг" гэшшш. Би хэсэг бодож бодож ойлгож энтэр үү.


Заа тигсэн яажийн. Манай эгчийн ухаан, яриа хояр гэж нялхаараа юмөө чааваас. Сайхан хүүхнүүд ухаан муутай байдаг гэж үнэн юмөө.
Дээр ярьжийснаа "Нээрээ банан идээд дасгал хийгээд байгуул гоя биетэй болдышд. Тэгээл сармагчингууд гоя биетэй байдаг шд" гэшшш. Би л лав сармагчин шиг урт гар, үсэрхэг бие, гүзээтэй болхыг хүскүү л байшт.
"Би энэ хорвоогийн хамгийн сэтгэл булаам бүсгүй" гэж мэгцэн өөртөө мангар итгэлтэй явжийнгуут эгч ирээд ,шууд өөрийгөө матрын удмын 17 дах ач гэдгээ ухаарж энтр. Намайг бол зүгээр шавар шавхайтай хутгаад хаяжаагаам. "Пайш наад нүүрний арьс чинь сапи үсэрцэн байшт", "Бондойгоод таргалцымуудаа хнхн", "Наад хамар чинь хэрэг алгаа. Төмс шиг л юм байхын", "Үсээ дандаа эмгэн шиг боожахын тэ чи" гэшшшшшш. Зэвүүн тэ.
Гэснээс манай дүүд анх сургуульд ороход нь англи хэлнийх нь багш ингэж заадаг байсын гэнээ. Жишээлүүл- цагдаа гэдэг үгийг tsagdaa гэж галиглаад хэдэн хуудас бичүүлдэг байжээ. Нөгөө хүүхдүүд ч англи хэл гэж ийм л юм байна гэж ойлгож. ББагш нь ч солигдож. Тэгээд даалгаварт нь "Би морь унадаг" гэж бичээд ир гэсэн маргааш нь бүх хүүхдүүд "Bi mori unadag" гээ бичцэн байж энтр. Тэр англи хэл заасан гар нь надаасаа найман дор тэээ вахаха
Гэснээс гэснээс би тудаггүймаа гэхэд идэвхтэй байдаг баатар болоод амралтын өдрөөр өглөө 7 босоод чихэвчний хөгжмөө зүүж аваад гүйдэг баатармаа болжаагаашд. Тигсэн гүйжаахад урд явжийсан хүн аягүү сэжигтэй байн байн эргэн харснаа, цүнхээ урдаа тэврээд хурдан алхаж энтр. Яасан байхнуу гудамжны дээрэмчин шиг харагдсан байх нь би. Арррррайчдээ бас тэ. Муухай хийгээд наасөөөн
Заа ингээд бичих юм ч хомсдлоо, ухаан ч мөхөсдлөө, нойр ч ихэсдлээ гсс. дуусгий дөө.

1 comment:

  1. Тэр англи хэлний багшийг дээ, арай ч дээ нээрээ. Эгч нар нээрээ заримдаа тэгдийшд. Үсний засалтаа өөрчлөнгүүт шал гажигмаа байна хуучин шигээ болго энэ тэр гээд урам хугалж байгаа юм чинь.

    ReplyDelete