Thursday, December 29, 2011

Хайр хайжийн....Олдохнуу тэрмуу хайр

Шинэ жил ч боллаа даа тэй. Бэлэг хир их цуглуулсан пээ гэсс. Би энэ жил зарласан. "Би шинэ жилийн бэлгэндээ гоя идэх юмтай бэлэг авмаарийн шүү" гэсс. Тигсэн бөгдөөрөө миний үгийг биелүүлцэн. Одоо харин хэрэггүй тэгж хэлдэгайж гэж бодаал гэвтжийн. Том том чипс, том том торт морт авцан тэй. Аая. Нөгөөхөө тигсэн тоож ч идкү тэй. Лагиз

Sunday, December 18, 2011

Хэрвээ би багш байсан бол доо хө

Сурв: Зиа багш нарын хугацааүй ажил хаялтыг юу гэж боджээнаа? Багш нарын цалин хүрэлцээтэй байна уу гүү юу?
Багш солиот: Ицсийн ицэст  тэй...бас тэй...багш нар тэй.... хэцүү л байшд тэй. Энэ төр засгийнхан тэй....арай л тэй....даварцан байшдээ тэй. Би өдөрт ганц ороомог л  иддэг дөхүү. Манай хүү, нөхөр час өдөрт ганццц ороомогны ноормтой. Баяраар л ганц махны бараа харжээшд юугжаан энэчодоо. Тигээд би автуусанд дан туулайчилдаг. Одоо контуктарууд нааг андку бүүр. Туулай "Солиот", туулай "Солиот" гэж мээд. Тигээд хүүхдээн хүргэж өх гэхээр бас л автуусны мөнгөгүү.

Saturday, December 10, 2011

Шинэ минэ жил мил





Энэн шиг Санта байгуул энд тэнд очиж жүкэндүүлсээр байгаад таарахиз. Яндангаар орж ирвүү гүй юү барьж аваад балбаж энтр. Аав нар нь эхнэр хүүхдүүдээ унтуулкээд үзэж тарж энтр тэй.

Wednesday, November 23, 2011

Солиот ойрдоо ажил ихтэй байшин бариад амралт багатай гшш

Эхэнд нь баахан үсэг мүсэг бичжугаад бичкү бол бичлэг нь харагдкуайн.....Ёооё ямар олон бээ вээ

Wednesday, November 9, 2011

Янзүрээр бичсэн бичлэг. Нүдээ хамгаал

сАЙн бАйгГААНуу тА бүХЭнДээ ЭнЭ ӨдрИЙН МэНдИйг ДэВшҮүлИЙ Гсс. Ингэж бичхээр уншихад ядаргаатай байна уу???? ӨНӨӨДӨР ЗУРАГТААР ГАРСС НЭГ ЛЕКЦИЙГ УНШААД. Тийн. Яагаав нөгөө "Мөнгөний тархи" гэдэг лээкц. /зурагтаар гарсан юм уншдаг ингэнээ шараа шараа,ичиг ичг, еэеэ бөөвөө, ёоёо боовоо/ Нэг юм яриал амьсгаа түгжүүлэхийн зовлонтойн. Нөгөөхийг нь дагаж хийх гэжаагаад золтой л ухаан алдаж унасангүй таминь.

Friday, November 4, 2011

Ээзда бичих юмгүй болцоон гэдэг нэртэй бичлэг бишчайж магадгүй мөн ч байж магадгүй. Дихдээ ер нь мөн бишийн зааг дээр л байна. Аа мөн гэхдээ хоёр салаа замтай.........

Долоо хоногийн зургаан өдөр ажилладаг лаг ажилсаг хүнайн би. Мэнд мэдэхчгүй шууд өөрийгөө гайхуулдаг онгироо хүнайн би. Онгироо гэдгээ нуулгүй хэлдэг шударга хүнайн би. Өөрийгөө шуадарга гэж зарладаг ичих булчирхайгүй хүнайн би. Өөрийгөө ичих булчирхайгүй гэдэг гажиг хүнайн би. Өөрийгөө гажиг гэдэг СОНИРХОЛ ЗҮЙЛГҮЙ СОЛИОТ хүнайн би. Таанууд тэглээ гээд намайг яахын ай. Хэлээд аль. Чаддым бол зодчих гсс
Зиа сайн байцгаана уу миний монголын бүхий олон блогчидоо гсс. Над шиг ярьж ярьчаад мэнд мэддэг сонин гар байхгүй гэж би мөрийций.

Thursday, October 6, 2011

Зүүдэнд ирсэн Гилийн хатан мээн

Зиа сайн байцгаана уу. Амрыг эрж, хамрыг маажиж, бөгсийг чинь алгадий гэж мээд.Юуайцгаана миний блогт цугласан цоглог залуусаа, хөгшчүүлээ. Хэдүүлээ өнөөдөр бут авнаа. За дижи хүү мээн хөгжмөө чангалаад бөгсөө сэгсчээд өгөөрэй. Зааз боль боль чи банзан бөгстэй муу хүү вайна гсс.

Wednesday, September 28, 2011

Нусаа гоожуулсан хүүхний зунгааралдсан бичлэг мичлэг

Ажаа нь ойрд ханиад хүрээд балайгийн авжийн гэсс.
Ажаа нь ойрдоо ажил ихтэй
Байшин бариад амралт багатай
Өглөө босоод өрж гарна
Өндөр намаар барьж эхлэнэ
Уран барилга угсран өрөхөд
Ухаан зарах урамтай ажил...........гээд шүлэг санажийнуу таанууд. Багадаа уншдаг байсан. Тийн. Бивол мангаррр ой санамж сайтай шд гэж мээд. Худлаа худлаа. Элэнцэгнийх нь ой санамж байдын над.

Sunday, September 11, 2011

Ичсэн муужгай эзнийгээ самардана

Здраствуйте. Мне зовут Сонирхох зойлгүй солиот. Мне монголия.....мммм is beauty гэсс. Өшдөр мисс монголия дээр нэг охин ингэдийн. Үнэн онигоотой. Ганц хэлээр өөрийгөө танилцуулчиж чадку тэй. Болку вол цээжлээд ордог байгаадаа. Нэрээ хэлэхдээ мне биш меня гэдгиздээ?

Thursday, September 1, 2011

юугмээрчийн. мидкү

Зиа сайн уу. юуайцгаанаа. Яммар сонин хүн явжаахын. Юу хийж энд явжугаан? Аан блогийн айлуудаар хэсжаагаад айл андуураад ороод ирснүү. Өө тэгүүл өнгөрсс. Нэгэнт ороод ирцийм чинь суу. Цай уу, цуйван ид. Монгол хүн байнадаа энчодоо гсс.

Tuesday, August 23, 2011

Гараа дээшээ хамгаас өндөр, бүгдээрээ нийлээд хамтдаа бүжий, хаана ч байхгүй энэ бидний паарийййй

Бираба барабү баба барабү бирамбабарарара гэдэг аяыг таагаад нэр усыг нь хэлчих чансаатай аавын хүү, ээжийн охин байна уу хөөш. Байгуул гараад ир, комментэн дээр нэрийг нь үлдээ. Тэгүүл би нэр хайрцаг пийв авч өгнөө. гэж хэлж бас болкүйлд. Зүгээр урмын үгээр шагний байз. Урмын үг гэдэг маань пийвнаас илллллүүү эрхэм бидддээ ицсийн ицэст.

Saturday, August 20, 2011

Артгаагийн санааг хулгайлсан нь.

Артгаагийн хэлдгээр хамгийн урт бичлэг хийж үзьеүү л гэж. Залхуураад байгуул эхлэл гол төгсгөл хэсгийг нь л уншчих гсс. Зарим хүмүүс номыг тэгж уншдым билээ шд. Ямар хэрэг байнаа тэй. 

Friday, August 19, 2011

Барцадтай өдрийн баавартай бичлэг

Хаха ёооё элэг элэг. Сая би гээв гэнэт айр чанга дуу тавьбөө. Тисгэн амар амгалан гэвтжээсани муужгай маань гэнэт цочоод зугтаж энтр. Тэгэнгүүтээ хогийн тосгуур мөргөж унаад босоод буцаад гүйж энтр. Ёооё элэг элэг. Одоо надаас холхон гэвтжээн.

Thursday, August 18, 2011

Дарарара дам дам дам дам

Ганц амарч мамрахаараа мууртайгаа өдөржингөө зодолждож энтр. Би мууранд дийлдэгдэж энтр. Тэгэнгүүтээ уур хүрээд өөдөөс нь чихмэл тоглоом шидэж энтр. Бүткү хоёр гар. Мууранд үхртээ зодуулсаны баталгаа болгож гар мараар баахан сорви. Яадымблээ. Ер нь шааааал дургүй хүрчлээ вайна. Өнөөдөр муурыг үхтэр нь зодноо гэсс. Цагаа тулахаар чадкүйлд.


Wednesday, August 17, 2011

Богино бичлэг

Нээрээ хүн ярьжаахад хажуунаас ингэ тэгэ гээд байдаг хүмүүс ядаргаатай тэй? Өнөөдөр нэг эмэгтэй утсаар ярьж байхгүй юу. Тигсэн хажуунаас нөхөр нь бололтой юм "Чи өөрөө барьц алдсан гээд хэл" гс. Эхнэр нь өөр юм ярьж байгаа бололтой инээгээл байхын. Нөхөр нь хажуунаас дахиал "Чи өөрөө барьж алдсан гээд хэлэээчээ". Эхнэр нь дохио зангаагаар байжий гээл байхын. Нөхөр нь уур нь хүрсэн бололтой "Чи өөрөө барьц алдсан гэж хэл гээдайхад" гээд хашгирч энтр. Ядаргаатай тэй. Хэлэх тохиромжтой үе нь бишайсын байлгүйдээ хөөрхийс.

Tuesday, August 16, 2011

Нэг биш нилээд хэдэн сэдэвтэй бичлэг

-Сонин гар чинь өнөөдөр хоол хийхаахад өлссиймүү яасын чарлаж баахан давхиад хөөе.Тихээр нь би гэж сандруу гар сандаржугаад хамаг будаагаа асгаа хаясс. Уур хүрсэн гэж
-Энэ бүүр миний мөрөн дээр гараад унтаад сурцан за юу. Хүзүүг ороогоод цагиргалаад хэвтчидийшд. Айр уу? хаха. Тихээр нь надаа нэхх гоё булган захтай дэлл өмсцийм шиг санагдаадайдын.

Thursday, August 4, 2011

Гарчиг нь олдоогүй бичлэг

Хараад байхад миний бичлэгнүүд аягүй сонин богинохон юмаа. Уулнол өөрийгөө нэхх их юм бичжилээ гэж санадым хөөрхийс. Сая муураа усанд оруулвөө. Тигсэн бид хоёрын дунд бөөн дайн. Нөгөөх чинь зугтах гэж үзээд орилоод. Би татаж чангааж усанд оруулаад. Сая үнссэн чинь хушуу мушуу нил өмхий болчихоор нь усанд оруулжугаан. Балиар юм чинь баастай шороон дээрээ хөрвөөдиймүү яадын. Уснаас гараад алчууранд боогоод жоохон байлгажугаад гаргасан чинь буцаад баастай шороон дээрээ хэвтэж нтр. Өмхий байх заяатай муур.....
Гиснээс миний жаргалтай амралт мээн конец пилм концерт дуусаа болвөө хөөрхийс. Өчигдөрөөс эхлэж ажилдаан явсс.

Monday, August 1, 2011

Нойлын цаасан дээр бичсэн тэмдэглэл

Зиа би болбаасу энэхүү үйл явдлуудаан марткун тулд нойлын цаасан дээр хүний үзгийг гуйж аваад бичсэн болно.
Өмнөх бичлэгэндээрээ хэлжийсан даа. Хөдөө явнаа гэжж. Яг одоо хөдөө хөхөрч гадаа гандаж явжээн. Энд утасны сүлжээ, нет, зурагт алга. Тэр биштий хэл айподны цэнэг дуусаад унтарцан. Ямруу? Энд динэгээс динэг, уйтагаас уйтай байгааг хэлэх нь илүүциз. Гэснээс бивол эхэндээ ялаандуутай байлдсөөн. Байлдаалвайсан байлдаалвайсан. Аа харин одоовол найзалжээн.
-За за хазөө хаз. Дихдээ ганц л удаа шөө.
-Хөөш чээ түрүүн хазцан биздээ. Бусдууддаа үлдээнээ хөө яв гсс. Ингэж л ялаануудтай ярилцжээ. Анхандаа бие засах  гэж бөөн м болдгайлаа. Одоовол сайхх туранкай бор бөгсөөн гаргаж ирээд авч  хаяжээшд. Ичих нүүрээ бөгсөндөө наанаа гэжжжжж.......

Friday, July 22, 2011

Ээ элдэв бусын юм л

Би саак.мн ийг 549 өөс нэгдүгээр хуудас хүртэл нь үзэж дуусгахаар шиидэвшд. Ямруу? Лаг баатарлагиз ай.  Гэснээс саакаас баахан хоолны мэдээнүүд үзцэн өлбөрж үхэхнээ хоё. Тихээр нь Ардын тиндэх жүр үр орж хоёр торт идчээд ирлээ. Айр гоё амттай байсаан ммм. Гэхдээ бараг хоёр гурван мянган калори авсаан ёоноо.

Tuesday, July 19, 2011

Хэлэх дуртай үг-WTF гсс

Би орой дандаа 104.1 гийн Санти гээд мидрэл золигийг сонсжээж унтдын. Тэгээд тэр мидрэл нь надад халдаадын. зиа
Сайн байна уу сабакуудаа
Сонин сайхан  юутайв
Саргүй өдрөөр би чинь
Саприй царайлаад ирллэээ гэжж


Saturday, July 16, 2011

Муур тойрсон сонин хачин

Нөгөө нэг яриад байсан муур чинь ирвээ хөөе. Нэг цагаан, саарал өнгөтэй эм хүйсний муур байнадаг. Сар гаруйхантай нялх амьтан юм чааваас. Миний тэжээжийсан анкны амьтан гэжугаа. Найзууддаа хэлсэн чинь "Ай? Чи тэжээж чадхиймуу?" гэж авсс. Бас араачигдээ тэй. Муухай доош нь хийжугаа байхгүй юу.

Thursday, July 14, 2011

Хол ойрын сонин хачин, хов жив

Гэртээ байжээвөө. Тигсэн миний утсанд дуудлага иржээн. Хартал гэрийн утаснаас. Диун!Сонин болжугаам чинь. Очоод хартал утас юм муманд дарагдаагүй зөөв зүгээр хэвтжаахын. Тэгээд би бас гэртээ ганцаараа.......

Wednesday, July 13, 2011

Гурайтцан хүний гурай бичлэг

Өчигдөр оройжингоо орон дотроо 104.1 фмыг сонсож татаж унатлаа инээгээдээ. Хүн сонссон бол шөнө дөлөөр нэг хүүхэн орон дотроо шимнусын инээдээр хөхрөөд байх чинь нэхх хөгжилтэй явдал лав бишээг. Тэр Сантего үнэн мидрэл гар. Таанууд сонсоод үзээрэй дээ.

Tuesday, July 12, 2011

Наддам тойрсон хачиртай хуушуур. Бишээг сонин хачин

Өнөөдөр стидион явж хэсэг тэнэлээ. Би ч ямар тэр эрийн гуруун наадмыг нь үзхийм биш. Идэх л зорилготой очжаахгүй юу. Зорилгоо биелүүлж дөврийн дөрүүн хуушуур, хагас шорлог идсэн. Хаха айр уу?

Monday, July 11, 2011

Тог тоог. Хэн бэ? Солиот байнаа орчхуу?
Гар чээ. Яасан задарсан золигов. Хэд хоног хаагуур тэнэсэн чээ. Хэлээдэх?
-Ээ гэртээ орийлдоо. Оруулчаачдээ. Би гэртээ хоноогүй л болохоос байнга эргэж тойрч, орж гаржээсээшд.
За яахав. Гутлаа тайлаад ор чээ. Дараа нь ийм байдалтай байвал нөхөр минь энэ гэрийн хаалгаар шагайхгүй гэж мэд.
За
Ингээл өөр өөртэйгээ ярьсаар нөгөө муу солиот чинь өөрөөсөн гутлаа тайлж шидсээр ороод ирлээ дээ. Нөгөөхийг нь аваад бас шидэх гэсэн авч хаана ч юм гээсэн ажээ.Наадам болоогүй байхад л "настиртай байх" үүднээс түрүүлж тэмдэглээд айрганд халамцаж, архинд согтож яваа нь энэ. Орж ирээд хэд хэд зогисуулсанаа ялааны цогцостой булингартсан усыг хэнэгч үгүй нэг амьсгаагаар залгилаад ингэж хүүрнэлээ.......
Пайш саяны хэд хоног зав чөлөө гээч нь над ер олдхийм биш. Зав чөлөөний төлөө гүйсээрээн байтал цуцчихлаа бүүр. Одоо л нэг сайхан амарж авдаг хэрэг ээ. Өнөөдөр наадмын талбай орвөө. Тигсэн пиггг хүн. Ёсыг бодож хуушуур ч атугай идийдаа гэсэн суух зай ч алга. Нэг хэдэн хуушуур боолгож аваал бушуухан гарсан. Маргааш л сайн хэсэж идэж авахаас. Тэр талбайд чинь хуушуур, бууз, шорлог, айраг, желато, зайрмаг, мистер чикэн, мистер пицца, пепси, кола, коко десерт, хөөсөн чихэр, жимсний шүүс, хорхог, граб энд гөү түргэн хоолны газар гээд байхгүй юм алгөө. Үндэсний баяр тулдаа л тэр солонгос хоол моол нь байсангүйдэг. Дэлгүүрээс нэхх сайхан том зайрмаг авч идий гэсэн баярын өдөр болохоор хамаг дэлгүүр хаагааск. Төлөвлөгөө шалаар нэг тарааск.
Хаха шалл холбогдолгүй зураг оруулцнуу? Гэхдээ амьдрал ийм л байшдээ ицсийн ицэст. Аааяя нэхх амьдрал үзсэн хүн тэ. Хэцс.

Friday, July 8, 2011

Өнөөдөр нэг тэнэг газар хашигдцан чинь өлбөрч үхэхкжээшд яг. Ямар газар гэхээрээ дэлгүүр, гуанз байдгүй байнаа хог гэж. Сүүлдээн бүүр өөрийгөө аргацаах гэж дуу дуулж үзлээ. Тигсэн хог чинь өлссөнөөс болснуу яасан дууны үг нь автоматаар өөрчлөгдөж энтр.
Нөгөө хаврын хайр билүү тэр дууны үг л гэхэд ингэж өөрчлөгджээн

Wednesday, July 6, 2011

Ичих нүүр нь хайнайгаан болоо?

Ёооё нойр хүржийн,нозооржийн, ядарчийн. Бүтэн 7 хоног эрт бослоо шд . Гэснээс юуайцгаана хөвгүүд, охидуудаа гэсс. Би ичих нүүрээ бөгсөндөө наасан хөөн. Бүхэл бүтэн нэг таваг хоол идчээд "гол орлоо" гэж хэлдэг хөөн би. Хэрэг тарьчаад "Би яагаачгүүшд" гэж мэлэлздэг хөөн би. Юу ч бичиж чадкуум байж блог нээдэг хөөн би. Таалагддаг залуугийнхаа хажууд аймшгийн царайтай харагдаж чаддаг би ичих нүүргүй хөөн. Та нар тэгээ намайг яахын? Ай  хэлээдэх гэсс. Өнөөдөр ажлаа таслааск. Маргааш гэмгүй царайлаал очихоос. Тэгээл даргадаа алуулахаас гсс.

Monday, July 4, 2011

Автуусчин хүүхний гүндүүгүй хүүрнэл

Нэгэн хүүхэн шөнө дунд муухай хашгичин сэрлээ. Тэрбээр автууснаасаа хоцрон араас нь гүйж байна хэмээн хар дарж зүүдэлжээ. Тэрбээр арайхийн тайвширч унтлаа. Өглөө эртлэн босож заавал автуусандаа амжиж сууна даа хэмээн үглэн үглэн унтсан тэрбээр маргааш өглөөн нь хэлсэн үгэндээ хүрж өглөөний  зургаан цагт сэржээ. Тэрээр индүүдлэгтэй өмд, шивввв шинэхэн ноосон цамц, ганц ч хүний гар хүрээгүй шахам цагаан майк, өчигдөр оройжингоо зүлгүүрдэж өнгөлсөн гутал зэргээ толинд бахдалтайяа хараад гэрээс гарлаа.

Sunday, July 3, 2011

Ай эм ван хандред пресэнт гёрл гэсс

Би сая Монголын саятанг үзээдээ. Гүээ энэ хөтлөг Нямбаярыг маань их зовоохымаа энэ улс. Юууууууууууууу ч мэдкү байж яаж ичкү ордог байнаа тэ. Бүүр гайхаадахын. Зарим хүмүүс өөрийгөө ер мэдэрдгүйм шиг байгаан. Өнөөдөр гарч "соёлтойгоор шоудаад" аа. Гуруу дигээр кино үзэвшд. Гэснээс би баахан ном унших гээд авцан.Цагаан бээлий,Хонгор найз, Сопиа Лорен гээ нэг хөөрхөн хүүхний тухай ном, Арван тавтай Капитан билүү баахан ном авчээ мань хүүхэн.

Saturday, July 2, 2011

Блогчин этгээдүүд гэж ийм байдаг байх нь

Hi so sa yu bna. Yu hiijiin? гэсс. За юуайцгаана блоогчидоо, уншигчдаа, дэмжигчдээ, хүмүүсээ гэсс. Блогчид бол хүмүүс гэсэн ангилалд хамаарку шүү.  Санаж явцгаа гэсс. Блогчид гэж ерөнхийдөө ийм "юмнууд" байдын. Мэдэж авцгаа таанууд

Friday, July 1, 2011

Гэснээс гэдэг нэртэй бичлэг байж ч магадгүй. Гэснээс.......

Найзаа найзаа нааш ир, сүүдэр сүүдэр наашаа гэсс. Би нээрээ бүүр харлаж гүйцжээнаа. Өнөөдөр гадаа наранд гуруун цаг зогсоод харлацан гээ бод. Харлацан бишээ нэхх сонин зэгэл саарал өнгөтэй болцоон би хихи. Ёооё  гэснээс би өнөөдөр айр юм харцаан. Нэг жоохон охин бүдэрж унаад, автобус тэгсэн гаран дээр нь ирээд зогсооск. Нөгөө жоохон охин истоо зүрх зүсэгдэм орилсоон. Одоо бодохоор л аймар санагдаад байнаа иййййййййй. Таанууд автуусны араас

Wednesday, June 29, 2011

Солиот хүүхний талаар хүүрнэн өгүүлсүү

Нэгэн хүүхэн өрөөн дундуур догонцон догонцон алхах нь туйлын өрөвдөлтэй харагдах аж. Гэвч энэ хүүхэн өвчний улмаас ийм болсон бус зүгээр л өдөржингөө дасгал хийснээс болж гуяны булчин нь үгээр хэлэхийн аргагүй хөндүүрлэсэн эмзэг дорой амьтан билээ. Тэрбээр шөнийн 11 цагийн үест хоол хийхээр зэхэж буй нь энэ.

Холион бантантай бичлэг

Хүүшээ сайн уу даа энэчодоо. Хэдэн хоног бичлэг бичсэнгүйвээ би чинь. Мангаррр удцийм шиг санагдаад байх чинээ хөөш. Багаа насаа дурсаатахдиймуу...........Зааддаа дурсах ч юм алга гэсс. Нээрээ би багадаа мангаррр завгүй, номын хүүхэд байсан гэвэл таанууд итгэх үү? Мэдсиймаа итгэхгүй байна тэ. Багадаа би чинь гимнастикт явдаг байлөө. Ёоооё би саяны өгүүлбэрүүдийг бичих гэж дөрвөнтээ комьпютерынхээ залгуурыг хөндөж унтраалаа дөхүү. Зовцийн бэ яасан. За эргээд яриандаа орий.

Tuesday, June 28, 2011

Бла бла бла бала баалаа

Өнөөдөр бүүрррррррррррррр голдоон ортол ядарсан авч блогчин хүний тэнхээ гаргаад бичлээ би. Айр уу хаха. Наадам хүртэл ёстой жинхэнэ утгаараа завгүй байхнээ солиот нь. Тэрнээс цааш гуяа алгадаал өдөрт дөрөв таван бичлэг бичийшдээ. Сануулаарай гэсс. Би орон зайн мэдрэмж мангаррр муутайгаас гадна цаг агаартаа тохируулж хувцаслах мэдрэмж  үнэнхүү нойл юмаа хаха. Өнөөдөр л гэхэд би хав хар подоолк, паарайсан жинс, задгай энгэртэй цамцтай явлаашд ямарав. Тэгсэн хүмүүс майк,шорттой явжээсэн байшд. Үнэн онигоотой. Тэгээл нээх онгорхой сандаал, палааж өмсөөд гарахаар тэр өдөржингөө бороо ороод,үерлэж энтр.

Sunday, June 26, 2011

Ёооё өлсөж үхлээ бурхан мээн. Гэрээр дүүрэн алим жимс. Тэрмууг чинь идээд идээд цаддаггүйн байшд. Гэснээс би өнөөдөр манго идэж үзлээ. Истоо ёрын нялуун жимс байшд. Тэрний чинь хальсыг нь авч иддийн гэнээ. Тэгсэн би шууд хазаад идэж нтр. Хүмүүс сандраад хөөш наадахаа хальслаачээ гэж хашгирч энтр. Сүртэйшд. Хальстай хальсгүй ялгаагүйм байна лээ дэг.
Нэг хүн муулчий яадын. Энэ хүмүүс их тохиромжгүй будхиймаа тэ. Нэг эмэгтэй бовын бор юм байж гурил шиг цаввввв цагаан пудр түрхцэн байхын. Миний хэл ам загатнаад " Миний хөгшөөн шороог гичнээн зүлгэж угаагаад ч нэмэргүүшд" гэж гэснээ болилоо. Самардуулахын нэмэр яшиг. Би бүүр санаанд орсон юмаа блог дээрээ бичий гэж бодоод утсан дээрээ тэмдэглэж авжаагаашд. Аягүйлол мартчина зүгээр. Дээрх явдлыг би утсан дээрээ"Бор нүүр-цагаан пудр" гэж тэмдэглэж авсан гэсс.

Friday, June 24, 2011

Эцсийн цэггг.....Өдөрт 3 бичлэг шахсан нь

Энэ Цитрус намайг хошгируулаал нахиулаад байх болтоймаа. Энэ байдлаараа бол би нойргүй хонож өдөрт 10 бичлэг шахахнээ. Хнн онгироо амьтан шүү дэй би чинь. "Нээ нялх нум байгаан, жаахан онгироход наадын тэ. Нялхим нялхим. " гэсс. Хааяа ингэж өөрийгөө эрхлүүлжаахгүй бол намайг эрхлүүлэх хүн гэж хаа байхав. "Ээж намайг эрхлүүлээд аль" гэвэл аягүйлол урдаас "Гүээ чи чинь бүр зөнөчөө юү" гэх байлгүй. Тэгж насны онигоонд ороод юүхэв.

Эсэн бусын элдэв шалдав эрээвэр хураавар

Юуайцгаана залуусаа, хөгшчүүдээ,хөвгүүдээ,охидуудаа, хүүхнүүдээ, авгай нараа, хүүхдүүдээ, хосуудаа гэсс. Нэхх бичих дур сонирхолтой мөртлөө бичих юм олддоггүү наасан. Ай хяслаар дүүрэн хорвввооо гэжжж. Гэснээс саяныг хүртэл сайхан завтай идээл, уугаал, унтаал, үзээл байжийлаа. Тэгсэн маргаашнаас эхлээд ажилтай гэнээ. OMG! Амаржаахад цаг хугацаа яасан чччч хурдан өнгөрдийн. Ажилтай үед явж ядаааалл амьдаар минь тамладийн байж. Энэ цаг хугацаа гэж хүний зовлонд дуртай нэг хөгийййййййн юм байгаадаа аягүйлол. Би бүр яг мэджийн. Ёооооо маргааш яаж тэр ажилд явнаа. Би аягүй сонин нэг юманд орохоороо амрахаа мэдэдгүү бүүр улайрчдын. Тэгээ нэг амраал бол дэ энд. Гүйцээ. Тэр чигтээ залхуурна. Үнэн солиотой.
Одоо уг нь бол зун болцон ухаантайн байшд. Надаа л ерөөсөө мэдэгдэхгүйн. Надаас зугтаад байдымуу яадын энэ зун. Эндээс холуурхан явку бол энэ солиот яаж ч мэднэ гэж боддым шиг байгаан. Зиа тэгээд зуны гоя гоя зурагнууд үзэцгээ алий

Summer -2- 

Summer -4- 

Зовжээж нэгмуу юм блогтой боллоо

Хэллөү эврибаади. Сонирхох зүйлгүй энгийн нэгмуу солиот блог ертөнцөд айлчиллөө. Яахав гэмгүй солиот юм чааваас. Хөөж туухгүй байлгүй тэ.
Сая амьдралдаа баймгүй тансаглалөө. Яасан гэхээр талхны хоёр талд нь хоёуланд нь маасал түрхэж идсэн байх нь. Тийм торгон мэдрэмж мэдрэх явцад хүний бас сэтгэл хөдөлдийм байшд. Тэгээл гэнэт би ер нь яахаараа дандаа уншигч байх ёстойн? ерөөсөө блог нээнээ гэж шуударсан хэрэг. Нэг зүйлд шуудармаар байвал амьдралдаа байгаагүйгээрээ тансагла гэж зөвлөх байна би. Гэснээс энэ блог нээх чинь яасан хэцүү ажлав. Би буруу юман дээр дарснуу яасан урдаас утасны дугаар нэхэхийн. Өгчлөө. Тэгсэн утас луу залгаснаа урдаас нэг гадаад хүүхэн шулганаад салдгүй ээ. Бодуул утас андуурсан гэж бодоод "Айм соори. Юү аар.........утас андууржээ" гэж хэлээл тависан би. Нөгөө хүүхэн ойлгосон болотойдог ахиж залгасангүй ээ. Тэгсэн солиот чинь аваачаад өөр юман дээр дараад будилсийм байшд. Хэрэв будилаагүйсэн бол би хорин минутын өмнө бичлэгээ бичцээн өдийд өөр блог хэсээд суужаахгүй юу. Ээ дээ энэ будилалт уу........
Тэнэг тэнэг юм бичиж уурыг чинь хүргээд байвал биштий уншаарай юүхэв. Хамаг амьтны нээрв бараа хаячина. Ухаантай хүмүүс надаас ерөөсөө холхон яв гэсс