Wednesday, July 13, 2011

Гурайтцан хүний гурай бичлэг

Өчигдөр оройжингоо орон дотроо 104.1 фмыг сонсож татаж унатлаа инээгээдээ. Хүн сонссон бол шөнө дөлөөр нэг хүүхэн орон дотроо шимнусын инээдээр хөхрөөд байх чинь нэхх хөгжилтэй явдал лав бишээг. Тэр Сантего үнэн мидрэл гар. Таанууд сонсоод үзээрэй дээ.

Тэгээд "Тэвчээрийн хязгаар" гээд нэг нэвтрүүлэг хийжаагаан. Тэгээд нэг багш хүүхнээр тоголжээн.
С: Та багш уу тэ?
Б: Тийн байна. Хэн пээ?
С:Аа би сая манай нэг соёолон уралдаад түрүүлсиймаа. Тэгээд үүнийгээ ард түмнийхээ буян хишиг гэж бодоод хүмүүст гарын бэлэг гардуулах гэж байгаан. Та миний хүүгийн багш юм байшдээ
Б: Танай хүүг чинь хэн гэдийн? 0.o
С: Мидкээ. Тэр хүү манай морийг унаж уралдсиймаа. Тэгээд таньд нэг хивс, зурагт бэлэглэдиймүү. Хаана очиж өхүү?
Б: Ай? Таны нэрийг чинь хэн гэдийн?
С: Би хонгор үрээ байнаа. Та намайг таньжийнуу?
Б: WTF!!!!!!!гэж бодсон бололтой утсаа түргэхэн шиг тасалсан хаха. Таануудад нэхх инээдтэй бишчайж магад. Гэхдээ би жоохон утгагүй юман дээр инээдэг хүн лд.
Өнөөдөр сэтгэл гутрал заацан өдөр байлаа даа. Бусад хүмүүс надаас хавьгүй илүү болчиж. Тэгтэл би бахь байдгаараа. Бараг өмнөхөөсөө ч долоон дор болчиж бурхан мээн. Би нээрээ үнэхээр гутарсан. Тэгээд намайг холоо хаяад явцан хүмүүсийг гүйций гэж бодоод өнөөдрөөс эхлэж шамдахаар шийдсэн. Гэхдээ амжсангүй ээ яалтчгүй гсс @_@
Өнөөдөр жоохон зугаацсын. Яадын болку юу? Ичкү бол болку гээч таанууд гсс. Өнөөдөр наадмын талбай орж хуушуур олж идээд. Нэг хуушуур 800 гсс. Нэгэнт ходоодонд орсым чинь өхгүү гээд гүрийлтэй биш. Татганаал өнгөрсөндөг.Тэгээд тэндээсээ талбай орж баахан дугуйдлөө. Би дугуй унаж чаддагүйм болохоор хүнд сундлуулсын. Тигсэн тэр хүн мангаррррррррр хурдан давхидаг за юу. Сүнгэнээл явжугаам чинь. Хүн мүн мөргөөд, өөдөөс иржугаа дугуйтай чинь яггг мөргөлдөхнээ бүүр. Би ч зүрх муутайм болохоор үглээл явсан. "Ээ жоохон удаан явчаачдээ. Амиа хорлох гэсэн хүн л ийм хурдан явхым байна. Би дугуйны ослоос болж үхмээргүй байшд. Би зүрх муутай хөөн" гэсс. Нөгөө хүн залхсан уу яасан намайг буулгаад хаясан хаха. ^o^
Гадуур явжийхад мангар "ганган" хосууд явжаахым. Лагг сүртэй за юу. Эрэгтэй нь лааг саатай цамц шахцан. Эмэгтэй нь барын арьсан мив мини юбка өмсөөд, үсээ сүртэй нь аргагүй сэгсийлгэцэн. Тигсэнээ шилэн хоргоны цаадах хувцасны зургийг дараад, тэрний өмнө удаанаар ярилцаж зогсож этр. Бодуул "Би яг ийм косьтюм авий гэж боджугаа. Би чамд бас ийм гоё улаан палааж авч өгч болохым яахуу" гэж ярилцсаан. Би яг мэджийн. Тэр эрэгтэй тийм "гоя" саатай цамц мамц өмсцөн байхыг бодуул яг мянгат малчин залчин нь байсан байхаа гай болж.
Ёоо энэ өвдгөөр хөндүүрлээд, хатгаж өвдөөд алахнээ бүүр. Яасан гэхээр дугуйн дээр сундалж явжугаад урдах хүнийхээ хурдыг гүйцкү дөрөөн дээрээсээ хөлөө мулталцан чинь салгалаад нөгөө хөдөлж байгаа дөрөөн дээр нь өвдгөө такк хийтэл нь цохиод хаяцц. Ёооооооооё өвдөөдийнаа. Гэснээс би дээр нэг найз хүүхэнтэйгээ "Өнөөдөр истоо гурай байнаа" гээл ярихгүй юу. Тигсэн манай нэг найз хажуунаас "Гурай гэж хэнийн?" гэж авдын. Хэлэх үг олдоогүй. Тоглоод байгаан болуу гэсэн урдаас "гурай гэж ямар залуу юм бол?" гэсэн харцаар хараад байдын хог чинь.
За таануудад хэдэн гоя онигоо уншуулий байз. Ганцаараа унших арай хүн чанарт муу юм тэй. >o<
Эмэгтэй оюутнууд шашины тухай бас сексийн мөн нууцын тухай зохиомж бичих даалгавар авчээ. Гэтэл 1 оюутан бичсэн нь: "Бурхан минь, би жирэмсэн болжээ. Гэхдээ хэнээс гэдгээ мэдэхгүй байна".

 Нэг загвар өмсөгч нөгөө рүүгээ утсаар ярьж байна гэнэ.
-Хүүе, хэнээ бушуухан манайд хүрээд ир би нэг нээлт хийсэн.
-Зүгээр утсаар хэлчихээч
-Утсаар болохгүй ээ, машин бариад хүрээд ир Нөгөөх нь гэрт иржээ. Тэгтэл эхний загвар өмсөгч нь нөгөөхөө гал тогоондоо дагуулж ороод чийдэнг нь унтраачихаж. Тэгснээ:
-Энэ гэрлийг хаашаа орсныг мэдэх үү? ....Мэдэхгүй байгаа биз. Дөнгөж өнөөдөр л хаашаа орчихоод байдгийг нь оллоо. Энд байдаг юм байна гээд хөргөгчөө онгойлогосон гэдэг./нээрээ гэрэл унтраад хаашаа ордым бол? гэсс/

Өдөр Тутмын Хөдөө уулын замд нэгэн морин тэрэгтэй өвгөн том машинд шүргүүлж тэрэг нь эвдэрч морь нь бэртэн тийчилж, өөрөө босож чадахгүй хэвтэж байтал мотоцикльтой цагдаа ирэв. Цагдаа байдлыг харж байснаа амьтныг тамлаад яахав гэж бодоод шархтай морийг буудаад алчихав. Тэгээд өвгөн дээр ирэв.
- Өвөө бие яаж байна?
Сандарсан өвгөн:
- Өө сайн сайн. Урьдынхаасаа сайн болчихсон байна!

 Эйнштейн нэг удаагийн туршилтдаа жоом оруулжээ. Тэгээд жоомондоо үсэр гэж хэлтэл жоом нь үсэрч байна гэнэ. Дахин үйлдлийг давтаж хий гэтэл жоом үсэрч гэнэ. Тэгэхээр нь Эйнштейн хөлнүүдийг нь тайраад үсэр гэж. 2 удаа давтан хэлсэн боловч үсэрсэнгүй. Эцэст нь Эйнштейн шинжилгээний тэмдэглэлдээ "жоомны хөлийг нь тасалвал дүлий болдог юм байна" гэж бичсэн гэдэг.

No comments:

Post a Comment