Monday, July 4, 2011

Автуусчин хүүхний гүндүүгүй хүүрнэл

Нэгэн хүүхэн шөнө дунд муухай хашгичин сэрлээ. Тэрбээр автууснаасаа хоцрон араас нь гүйж байна хэмээн хар дарж зүүдэлжээ. Тэрбээр арайхийн тайвширч унтлаа. Өглөө эртлэн босож заавал автуусандаа амжиж сууна даа хэмээн үглэн үглэн унтсан тэрбээр маргааш өглөөн нь хэлсэн үгэндээ хүрж өглөөний  зургаан цагт сэржээ. Тэрээр индүүдлэгтэй өмд, шивввв шинэхэн ноосон цамц, ганц ч хүний гар хүрээгүй шахам цагаан майк, өчигдөр оройжингоо зүлгүүрдэж өнгөлсөн гутал зэргээ толинд бахдалтайяа хараад гэрээс гарлаа.

Түүнийг нөгөө л улигт автуусны буудал хүлээж байгаа нь мэдээж. Удсан ч үгүй түүний суух автуус ирлээ. Яг энэ үеэр хар мянган хүн автуус луу идшээ олсон араатан мэт дайрцгаав. Уг хүүхэн алхаагаа нэг удаашруулан, нэг хурдлуулан байгаа нь олны урсгал, чихцэлдээн дундаас айж байгаагийн илрэл юм. Амьсгаагаа гүнзгий аваад автуус луу хар эрчээрээ дайран орлоо......Мэдээж түүнд суудал юу гэж олдохов. Аа харин түүний заналт дайсан Дулмаа аль хэдийн суудал олчихсон түүний өмнөөс жоготой инээн суух ажээ. Уг хүүхний уур хилэн нь бадарч "Би ч бас Дулмаа шиг цүдгэр гэдэстэй байсансан бол........."  гэх цагаахан атаархсаар зогсох авай. Тэрбээр зорьсон газраа ирлээ.Аа гэтэл............түүний өрөөсөн гутал нь ор сураггүй алга болсон байв. Уг хүүхэн ухаантай юм болохоороо автуусанд хаясан гэдгээ дор нь ухаарав. Араас нь хамаг чадлаараа хашгиран гүйлээ.....Гэвч нэгэнт оройтжээ. Автуус аль хэдийн сүнгэнэн давхив. Хүүхэн ганц гуталтай догонцон алхах нь холоос харсан хүнд бол дондогмаа явж байна уу гэлтэй харагдаж аж. Гадуур зардаг шаахайнаас нэгийг олж углаад "түр ажил" даа явлаа.
Оройн нь- Ирсэн гийичн буцдаг юм хойно түр ажлаа тараад аймшигт автуусанд суув......Автуусанд болсон хэсгийг түр алгасая. Автууснаас уг хүүхэн бууж ирэхэд үс нь дөрвөн зүг найман зовхист арзайж, өмд нь бөгсөн тушаанаа урагдаж, цагаан майк нь аль хэдийн саарал өнгөтэй болсон байх ажгуу. Гэвч хүүхний нүүрэнд баярын мишээл тодрох авай. Учир нь хүүхэн автуусанд суудалд сууж иржээ. Ай юутай их аз завшаан, юутай их баяр баясгалан бэ. Хүүхэн хоёр хүний суудаг сандалд гурвуулаа сууж мөн ч сэлүүхэн ирсэн юм гэнэ лээ. Өнөөдөр тэрний азтай өдөр..............

4 comments:

  1. Ха ха ха. Сайхан инээж авлаа.

    ReplyDelete
  2. Гудиггүй эр: Зиааа баярлалаа энэчодоо. Ойрд барааг нь хараагүй коммент харсан чинь ямар ч сайхан юмб

    ReplyDelete
  3. hahahahaha neeren ineedtein bnaaa

    ReplyDelete