Saturday, July 16, 2011

Муур тойрсон сонин хачин

Нөгөө нэг яриад байсан муур чинь ирвээ хөөе. Нэг цагаан, саарал өнгөтэй эм хүйсний муур байнадаг. Сар гаруйхантай нялх амьтан юм чааваас. Миний тэжээжийсан анкны амьтан гэжугаа. Найзууддаа хэлсэн чинь "Ай? Чи тэжээж чадхиймуу?" гэж авсс. Бас араачигдээ тэй. Муухай доош нь хийжугаа байхгүй юу.

Нэхх донин дэв дав хийсэн амьтан. Яджаахад нуугдах дуртай гэж. Диваны доор моор, шүүгээн дотор мотор гээд хаана ч хамаагүй нуугдчина. Ядахад олдкуээ зовлонтой. Дээр хайгаад хайгаад олдгүээ нөгөөдхийг чинь. Тигсэн шүүгээн дотор нуугдаад гэнэт гарч ирч нтр. Үхтрээн цочсон гэж.
Анх ирэхдээ үнэн аймхай хоёр юм битоёр. Нэг нь орж ирэнгүүтээ диван доор нуугдсан бол нөгөө Солиот нь айж диван дээрээ үсэрж гарсан. Бас муур нь хивсэн дээр хүрж үзэнгүүтээ айж хөшигний араар орсон бол, би огло харайн суудлаасаа боссон.
Өдөрт битоёр чинь хэд хэд муудалцаад авнөө. Ааш нь хөдлүүл манай Мэнси /муурны нэр/ намайг самардаа хаячина. Тэгэнгүүт нь би загнаад хөөгөө явуулна. Сая нааг маажингуут нь хөөгөөд явуулсан хөөхий бүүр диваны доод буланд гэмшсэн царайтай суужийхаар нь өрөвдөвшд.
Мэнси миний өвөр дээр сууж нуруугаа илүүлэх их дуртай гэжугаа. Илээлайн илээлайн, бүүвэйн дуу дуулаалайн, дуулаалайн тэгж тэгж нэгим унтна. Үнэн даварцан гар. Сая миний өвөр дээр авирч гаркээд хөлнөөс шууд хумсаараан зоож гардаг байшд. Зивүүн гаршд. Би заримдаа жоохон жоохон харамсаалайгаан. Ганцаархнаа байж дассаныг хэлэх үү муур нэмэгдцэн чинь баахан төвөг ирцийм шиг санагдаад болдгүй.
Гэснээс айр донин яг миний муурны зурагтай футболк надад байдым байлээшд. Тэрийгээ өмсөөд өнөөдөр гадагшаа дагуулж гарах гэсэн, хаалганаас гарав уу үгүй юу нөгөөх чинь орилоод, самардаад, миний энгэрээс зүүгдчээд тавьдаггүй. Өвчтэй муу хог чинь. Тэхээр нь буцаагаад гэрт нь оруулаад шидцэн. Гадагшаа гарахаас айх өвчтэй юм шиг байгаан хөөрхий.
Яггг нэг иймэрхүү эгдүүтэй бацаан. Даанч ааштай, хумстай гар. Өчдөр намайг урсан болохоор бонусанд нь балкон дээр унтсан. Өнөөдөр яадын билээ байз?
Өдөрт гурав дөрөв унтхын. Одоо ард мушгиралдчаал унтаж л байна хөөрхийс. Яаж хэвтэрт нь хийдийн билээ? Сэрээчүүл бас маажина даа. Би муураа тэхээр нь "энэ хэвтэртэй чинь хамт цонхоор шидчий шүү" гэж сүрдүүлдийн хохо

5 comments:

  1. he he nadad neg koshka baisiin. Ner ni bas Koshka ydjaahad kkk.
    Dolii baisiishde aegvi sonin.
    Koshka geed hashigaraad hashigiraad sonskuu.
    daanch hoorhii jatsga aldsaae bgaad .....*
    Ug ni ih hoorhoon. Bor mortloo tsagaan sarvuu tseej chikhtei eostoi egduutei amitan bsan.
    Muur er ni teneg amitan shde. Hezee ch nohoi shig gemee uhaardguun. Maajaal bn maajaal bn. etsest ni chi saihan sorvitoi l uldene dee ;-)

    ReplyDelete
  2. Мишаа: Хаха. Манай муур нэрээ еррр мэдкү шд.
    Харин тийм юм билээ хөөе. Маажуулаал загнаж магнахаар тоожаагаа ч юм алга. Дүлий дүмбэ царайлчаад сонин гар

    ReplyDelete
  3. tee udurjin chi gertee bhgui uyed yu idhiimbee naa muur chin, ulsuud goyo huvtsasnuudiig chin urchihgui bgaa

    ReplyDelete
  4. Гилийн хатан: ХАРИН НААДАХ ЧИНЬ ИХ АСУУДАЛТАЙ БАЙГААМАА. оДООХОНДОО АМАРЖУГАА БОЛОХООР ГАЙГҮЙ.Буцаад ажиллаад эхлэхээр яана даа энэ муур.Ямар ч байсан хоолыг нь хийгээд тавчдын. Гэснээс би одоо хөдөө явах гэжугаа. Муураа авч явж болох болуу?

    ReplyDelete