Wednesday, June 29, 2011

Холион бантантай бичлэг

Хүүшээ сайн уу даа энэчодоо. Хэдэн хоног бичлэг бичсэнгүйвээ би чинь. Мангаррр удцийм шиг санагдаад байх чинээ хөөш. Багаа насаа дурсаатахдиймуу...........Зааддаа дурсах ч юм алга гэсс. Нээрээ би багадаа мангаррр завгүй, номын хүүхэд байсан гэвэл таанууд итгэх үү? Мэдсиймаа итгэхгүй байна тэ. Багадаа би чинь гимнастикт явдаг байлөө. Ёоооё би саяны өгүүлбэрүүдийг бичих гэж дөрвөнтээ комьпютерынхээ залгуурыг хөндөж унтраалаа дөхүү. Зовцийн бэ яасан. За эргээд яриандаа орий.


Тэгээд өглөө дугуйландаа явнөө. Мэргэжлийн тамирчин болохоор өдөрт 4 цаг хичээллэнэ. Долоо хоногийн 4 өдөр явдаг байсан шиг санагджийн. Тэгээ дугуйлангаа тарчаад хичээлдээ явна.Тийм их ачаааллын хажуугаар онц сурдаг мундаг охин байсымдаа би чинь гэсс.  Хичээлээсээ тараад гэр лүүгээ явсааран байтал 7 болжаагаам даа. Өвөл бол бүүр одтойд харьдаг байсан гээ бод таануус. Бодсон уу? За тэгээд зун хүүхдүүд чинь хөдөө мөдөөө явж байхад би хотдоо бас л гимнастикийн дугуйландаа явна. Наадмаар нэг тоглолтшуу юм хийдэг байсымөө. Тэрэнд гадаа үхтрээн бэлдэнэ. Негр шиг л хар хар юмнууд. Зовдог байжулээ. Ёооё зааз болий. Бодсон чинь бүүр ядарчлаа гэсс.
Одооны эцэг эхчүүд чинь ямммар сонин болциймбээ. Өнөөдөр би алхжээвөө. Тэгсэн 3,4 тэй л болуу гэмээр жоохон хүүхдийг чинь хөтлөлгүй зам гаргачихын тэнэг хүүхэн чинь. Найз хүүхэнтэйгээ сугадалцаж яваад ухаан мэдрэл алгөө. Нөгөө жоохон юм нь ардаас нь баацганаад алхахын аягүй өрөвдөлтэй. Тэгсэн нөгөө муу хүүхэн чинь хүүxдээ зам гарсан хойноо "хурдан яваачээ" гээд алгадаад авахын. Хэлэх үг олдоогүй нээрээ.
.........................Яг нэхх гоё юм бичикжээсийн мартааск.
Хүүшээ арван цаг болцон байшд. Хүүшээ хоолоо идээгүйм байшд. Хүүшээ маргааш эрт босохын байшд. Хүүшээ өглөөнөөс хойш олигтой юм идээгүйм байшд. Хүүшээ өлсөж үхлээ гэсс. Би нээрээ ядаргаатай уулгамч амьтан шд.
Хүүшээ би нэг хөөрхөн онигоо олсон. Эм хүн хэмээх машины зарим эвдрэлүүд ба түүнийг засах аргууд гэнээ.

Бүх үйл ажиллагаа хэвийн.

Эдэлгээний явцад гадаад үзэмж муудсан.
-Ийм машиныг Та эвдэрхийд тооцвол Та өөрөө эвдэрхий байж мэднэ.

Үе үе чанга дуугардаг болсон.

-Ойрын хэдэн жил цэцэг өгөөгүй юм биш үү? Бас цалингаасаа өгдөг мөнгөө нэмээд үз, бүгдийг нь өг. Тэгээд болохгүй бол гэрээ цэвэрлэ, хогоо асгадаг бол.

Гэрт бараг үзэгдэхээ больсон

-Энэ гэмтлийн шалтгааныг Та өөрөөсөө хай. Гэртээ үзэгдэж бай.

Ор хөнжлийн ажилд сонирхолгүй болсон.

-Та өөрөө түүнд ор хөнжилдөө “сонирхолтой” зүйл ярьж өгөөгүй удсан байна. Улиг болсон “ганц нэг үг” эсвэл хурхирахаас өөр юм ярьж өгдөггүй бол аргагүй ш дээ. Их удвал, өөр “яриа” хүнтэй нөхөрлөж улмаар нөхцөж ч мэдэх юм.

Турах клубт явдаг болсон

-Явж л байг. Клубт явснаараа турахгүй, харин явж байгаа гэдэг сэтгэлээрээ өөрөө турдаг юм.

Утсаар байнга ярьдаг. Ер нь их ярих дуртай.

-Их ярих нь, амны эргэн тойрон, хүзүүний арьсыг үрчлээтүүлдэг гэж итгүүл. Түүнчлэн, их уурлаж үглэж яншихад хүний нүүрний үрчлээ ихэсдэг гэдэг нь батлагдсан зүйл шүү дээ.

Ямар ч ажил хийдэггүй. Бэлэн идэх уух өмсөж зүүх, бүр заримдаа архи тамхи шаарддаг.

-Та эр хүнтэй суучихсан юм биш биз? Хэрвээ үгүй бол ийм машиныг солих нь зүйтэй.

Гэрийн бүх ажлыг хийдэг сайн эзэгтэй, сайхан эхнэр. Гэвч байнга сэтгэл дундуур байдаг.

-Та өөрөө эр хүн мөн биз? Хэрвээ эхнэр чинь таныг арай илүү загвараар сольчихвол бид л лав гайхахгүй юм байна.

Баталгаат хугацаа

-Хязгааргүй. Эзэмшигчийн зүгээс хайр гамтай, үргэлж арчилж, үзвэр үйлчилгээнд явуулж, амралт сувилалд тордож, урам хайрлаж байвал Сонголт тань, зөвхөн Танд өнө удаан жил үнэнчээр үйлчлэх болно.

2 comments:

  1. :Like) ..ene spamaas hamgaalsan yum bichuuldeg yumiig alga bolguulyaa.. mair urt ug garch irevshd..starfinia ch genuu hheehhe

    ReplyDelete
  2. Бэлл: Хаха тийм үү. Яаж алга болгодийм бэ?

    ReplyDelete