Wednesday, June 29, 2011

Солиот хүүхний талаар хүүрнэн өгүүлсүү

Нэгэн хүүхэн өрөөн дундуур догонцон догонцон алхах нь туйлын өрөвдөлтэй харагдах аж. Гэвч энэ хүүхэн өвчний улмаас ийм болсон бус зүгээр л өдөржингөө дасгал хийснээс болж гуяны булчин нь үгээр хэлэхийн аргагүй хөндүүрлэсэн эмзэг дорой амьтан билээ. Тэрбээр шөнийн 11 цагийн үест хоол хийхээр зэхэж буй нь энэ.


Тэрбээр "За яадын. Улаан малгайт бүүр 3 цагт бууз жигнэж идсийм чинь" гэсэн өчүүхэн бодлоор өөрийгөө цагаатгах аж. Улаан малгайт гэдэг маань бидний хэлж заншсанаар УМ гэх блогчин ажаамуу. Түүний идэхээр зэхэж буй хоол нь чанасан тахиа юмсанж. Түүний иддэг бусад хоолыг бодвол энэ илүү эрүүл санагдсанд тэрбээр үүнийг сонгон авсан аж. Бусдаар бол уг хүүхэн цуйван, бууз, шарсан тахиа мэтийн "аймшигт" хоолнуудыг хэрэглэдэг гэнэм. Тахианы пор пор буцлах чимээ түүний сэтгэлд нэн таатай агаад нэртэй симпони эгшиглэх мэт сонсогдоно. Гэтэл гэнэт..................Симфони зогсож, оронд нь шөл дэврэх сонстов. Байжийгаарай явж шөлөө янзлаадахий гэсс. Зааз давсгүй хоолоо идлээ. Бака чаув

5 comments:

  1. neere blogspot-d tavtai moril..hahaha ooroo daraa n orj ircheed uu, tgd nayan bichleg bichtseniih daraa n uu...chi ih shan hogjiltei bichhiim

    ReplyDelete
  2. Бэлл: Өө за баярлалаа хө. Чичас тавтай морил гэсс. Гэснээс хаана чинь цохих уу? За яахав онжигон дээр нь нэг цохьчий

    ReplyDelete
  3. Чи бууз жигнэж идкүдэ, аягүй гоёымблэ

    ReplyDelete
  4. Ууми: Хаха солиотойн чи нээрээ. Яаж бодохооороо шөнийн гуруун цагт юм иджээдийн. Гэхдээ орой өлссөн үедээ юм идэх ч бас гоя тэй. Би дээр шөнийн нэг цагт гэнэт өлсөөд босож кимбаб хийж иджээж билээ. Үнэн гоя амттай байсан хэхэ

    ReplyDelete