Thursday, August 18, 2011

Дарарара дам дам дам дам

Ганц амарч мамрахаараа мууртайгаа өдөржингөө зодолждож энтр. Би мууранд дийлдэгдэж энтр. Тэгэнгүүтээ уур хүрээд өөдөөс нь чихмэл тоглоом шидэж энтр. Бүткү хоёр гар. Мууранд үхртээ зодуулсаны баталгаа болгож гар мараар баахан сорви. Яадымблээ. Ер нь шааааал дургүй хүрчлээ вайна. Өнөөдөр муурыг үхтэр нь зодноо гэсс. Цагаа тулахаар чадкүйлд.


Хүүшээ гэснээс Breaking dawn ч билүү твайлайтын сүүлийн анги нь хэзээ гархын болоо? Тэвчээр алдагдаал байшүү.
Гэснээс саяхан манай эгч уйлцан байжээвөө. Тигсэнээ "Ийй солиотоо би сая айр сонин юмтай учирчлаа. Би сая нөхрийнхөө гадаад паспортыг өмднийхөө кармаанд хийцэн байсын. Тэгэнгүүтээ гаргаж тавиад бие засаад буцаад ирэхийн хооронд алга болчжээ. Би ямарчайсан гаргаад нэг газар тавьсымааа. Одоо нөгөөх чинь чухал ажилтай паспорт нь хэрэг болоод байна гээд намайг загнаад байнаа. Би гэрээ орвонгоор нь эргүүлээд ч олсонгүү" гэжээн. Би ч гайхаал шүүгээнийх нь тэнд очсон чинь..........яггг шүүгээн дээр нь тодоос тод улаан паспорт гэвтжийж энтр. Би бүүр гайхаад "Хүүшээ энэ бишиймүү" гэсэн чинь "Ийй мөн байна." гэнээ. Бас арааааачдээ. Нүдэн дээр нь ил байгаа юмыг харку гэрээ орвонгоор нь эргүүлж л байдаг. Сонин гар шд. Тийм айр хайлт муутай байхдаа яахавдээ тэй. Манай эгч бол угийн салан задгай хүн. Юм мумаа санана манана, анхааралтай байна гэсэн ойлголт ерррр байхгүй. Нөхрийнхөө иргэний үнэмлэх, өөрийнхөө иргэний үнэмлэх, өөрийнхөө эрүүл мэндийн дэвтэр, таван гар утас, гэрийн түлхүүр юу л байна хаяж болох юмыг бүгдийн хаяж энтр.Ну-а тай болуул алуулна даа хаха. Гэрт нь сайхан турсикээ орхиж ирээл. Хүргэн ах яагаад турсикгүй байгааг нь гайхаж асуугаал конец пилм хаха. Бодсон чинь инээд хүрчлээ вайна.
Гэснээс мууранд,гүээ мууранд ч юу байхвээ амьтанд зориулсан ариун цэврийн хэрэглэл гэж байдымуу???????

No comments:

Post a Comment