Saturday, August 20, 2011

Артгаагийн санааг хулгайлсан нь.

Артгаагийн хэлдгээр хамгийн урт бичлэг хийж үзьеүү л гэж. Залхуураад байгуул эхлэл гол төгсгөл хэсгийг нь л уншчих гсс. Зарим хүмүүс номыг тэгж уншдым билээ шд. Ямар хэрэг байнаа тэй. 

Энэ давалгаа.ком ын "бяцхан хашгираан" гээд чат байнаа. Гоя гоя нэртэй хүмүүс орж ирхийн. Шалдан бүсгүй, Шалиг өвөө, LV л өмсдөг өвөө гэж мэгээд. Тэднүүд аягүйлол блогчид байгаадаа яг. Ялангуяа тэр шалиг өвөө бол. Гиснээс энэ Гамп хамгийн сүүлд "Миний бичлэг өөрөө сэргэнэ" гэсэн гарчигтай юм бичээл  таг. Хайчсаныг нь хэннннч мэдкү. Аягүй сонин. Хөөрхийс бодуул бичлэгээ сэргэхийг хүлээгээл суужийгаа биз. Хүмүүсээ Гампын төлөө түүний бичлэгнүүдийг өөрөө сэргээсэй гэж залбирцгаая!Чин сэтгэлийн хүсэл биелдийн гэсэн. Юмыг яаж мэдэхэв бичлэгнүүд нь сэргэх ч юм билүү хэн мэдлээдэг.
Гэдэс цатчаад сэтгэл цадку байх аягүй зовлонтой тэй. Сая стимогийн үйлдвэрлэдэг жимст боовыг авбөө /иддэг боов/. Яджаахад шивввв шинэ за юу. Тигээд хорхой хүрээд идээлайн идээлайн. СҮҮЛДЭЭ таргална гэдгээ ухаармагч сэтгэлийн их шуналаа хориод хумсаа мэрж энтр. Тэгэнгүүтээ бүүүүүүүр тэскүгээ мэдээд дахиад нэгийг мааш удаанаар идэж энтр.

Хаха би сая сайтууд хэсжаагаад ийм гоя онигоо оллоо. Унш за юу
Хэрвээ монгол эрчүүд зальтай, залхуу, заваан, хэнэггүй байгаагүйсэн бол бүсгүйчүүд нь хэзээ ч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш болохгүй байхсан. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Манай суу билигт эрдэмтдийн хийсэн судалгаа нотлоод байгаа юм. Энэ тухай өгүүлье.

Нэг. Гуа сайхан биеийн учир
Монгол бүсгүйчүүдийн бие галбирын сайхныг яана! Уулын согоо мэт зэгзгэр бүсгүй улаан зам дээр нь хөндөлдөөд зогсож байгаагүй юм гэхэд Итгэлт баян “Аятайхан биетэй дамшиг шүү” хэмээх алдарт суут үгээ унагахгүй л байхсан.
Монгол эрчүүдэд нэг муу залины оронцог байгаагүйсэн бол бүсгүйчүүд яагаад ч ингэж гуалиг болохгүй байж. Тэрхүү залины оронцог нь их хөгийн. Ухаандаа, авгай руугаа шал худлаагаасаа хайр гэрэлтсэн харц чулуудаад, “Миний хайраа, өвгөнийхөө улавчийг дөхүүлээд өгөөч” гэнэ. Цаадах нь хошгироод л нисчихнэ! Бас өөр нэг нь “Миний хөгшний гарын хоол ч ёстой ясны хөлс гаргана шүү” гээд л, өдөр бүр хошгируулсаар насаар нь тогоо шанага бариулчихна. Орос ах нарын бадриун шар авгайчууд шиг мах мариа сууж, бүдүүрэх өчүүхэн ч атугай завдал өгөхгүй.

Хоёр. Цэвэр ичимтгийн учир
Монгол бүсгүйн цэвэр ичимтгий аалийг магтаагүй яруу найрагчийг дэлхийн бөмбөрцгийн аль ч мухраас олохгүй. Нутгийн замд хонь хариулж яваа бүсгүйг та харвал түүн рүү дөхөж очоод “Энэ зам хаа хүрэх вэ?” гээд асуугаад үзээрэй. “…Хн” гэчихээд л гутлынхаа хоншоор луу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдоод зогсчихно гайгүй.
Тэдний цэвэр ичимтгий болоод байгаагийн учир бас л өнөөх эрчүүдийн буруу болж таарч байгаа юм даа. Зээлийн гудамжаар залуу хос сугадалцан алхаж явна аа. Тэгтэл эрэгтэй нь яаж байна гээч! Яг Нацагдоржийн хуучин хүү шиг тонгойсноо нусаа хүрдхийтэл нийчихнээ, таминь. Бүсгүй нь яв ягаан болчихоод дэмий л цаадхыгаа нударна.
Согтчихоод өөрийгөө магтахад нь хэн ичих вэ, муу эхнэр нь л ичнэ. Анд яваад гурван чоно ташраар нь унагасан тухай хэнэг ч үгүй туугаад, “Тэгсэн тийм ээ, хө” гээд эхнэр лүүгээ харахад нь лооль шиг улаан болчихсон эхнэр нь аргагүйн эрхэнд толгойгоо дохихчоон аядна. Ингэж ичиж улайсаар байгаад цэвэр ичимтгий нь гэм биш бүүр зан болчихож байгаа юм.

Гурав. Алаг нүдний учир
“Миний алаг нүдэн сайн сууж байна уу?” гээд Мишигийн Цэдэндорж агсны нэгэн сайхан дуу байдаг даа. Бодоод байх нээ, монгол бүсгүйчүүдийн минь нүд ямар сайхан юм бэ? “Дүрлэгэр алаг нүд чинь ээ, хө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гээд л шүлэгч найрагчдын дуу алдаад байдаг нь аргагүй юм аа.
Гэтэл энэ дүрлэгэр алаг нүдний чинь хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь бас л өнөөх эрчүүд болж таарч байна. Хөөрхий бүсгүйчүүдийг тэнгэр шиг гэдэстэй болгож орхиод Солонгос, Япон, Энэтхэг, Америк гээд дөрвөн зүг найман зовхист тараад алга болчихно. Тэгээд л хаа нэг утсаар яримар аядахаараа шал худлаагаасаа “Миний алаг нүдэн сайн сууж байна уу” гэнэ. Эвий, бүсгүйчүүд нь гэрийнхээ хойд хамар дээрээ гараад, “Явсан зүгийг чинь ширтэн ширтээд, янагийн дуугаа аялна” хэмээн гиншингээ цэвэр Ази заяаны онигор нүдээ томоос том болгон алсын бараа ширтэнэ. Ингэж зогссоор нэг л мэдэхэд дүрлийсэн алаг нүдтэй болчихсон байна.

Дөрөв. Сайхан хувцасладгийн учир
Монгол бүсгүйчүүд хувцаслана гэж үзүүлээд өгнө. Урин дулаан цагийн Улаанбаатарын гудамж Парисийн загварын шоуг холоо орхино. Үзэсгэлэн гуа цогцолсон тэгш сайхан бие бялдартай бүсгүйчүүд нааш цааш гунхах нь бурхдын харааг ч булаана.
Чухам юуны учир тэд ингэж гангарах болов оо? Аргагүй шүү дээ. Цаад хэнэггүй монгол эрчүүд нь тэдэн рүү огт тоож хардаггүй юм чинь. Нэг хэсэг нь төр түмний хэргийг “улс төржүүлээд” завгүй. Нөгөө хагас нь программ зохионо гээд компьютер шагайгаад хөшчихнө. Ажлаа тараад харихаа мэдэхгүй, архи айраг шимж, уушийн мухлагт шигдэнэ. Тэд хайртыгаа бүүр түүрхэн зэрэглээтүүлж харахаар болсон үедээ л гэрийнхээ босгыг мөлхөж давна. Эрчүүдийнхээ харааг өөр дээрээ ядахдаа ганц хором ч болтугай тогтоохсон гэж байдгаараа мачийдаг учраас л монгол бүсгүйчүүд тийнхүү ганган дэгжин хувцаслана.

Тав. Биенээсээ гал гаргадгийн учир
Монголчууд бүсгүйчүүдээ галын бурхан хэмээн дээдлэн шүтдэг. Тэд хэт цахиур, чүдэнз, асаагуур гээд юунаас ч хамаагүй гал гарган өтгөн шаргал цайгаа чанадаг. Сүүлдээ Өнөрмаагаас эхлэн биенээсээ ч хүртэл гал гаргадаг болцгоосон билээ.
Аргагүй шүү дээ, чааваас. Мартамхай монгол нөхөртөө өглөө гарах бүрт нь чүдэнз захина. Цаад нэг балай юм нь орой гэртээ ирж, авгайнхаа барааг хармагцаа л нүдээ том болгон, “Ээ золиг оо, нөгөө чүдэнзийг чинь мартчихаж” гэснээ л, сүртэйяа үргэлжлүүлэн шогширдог. Монгол Өнөрмаанууд ам хамар, чих нүд гээд бүх нүхнээсээ гал гаргах нь луунуудыг ичээдэг.

Зургаа. Ерөнхийлөгч болдоггүйн учир
Монгол бүсгүйчүүд хэзээ ч засгийн эрх булаацалддаггүй. Баасан эгчийг хар л даа. Түүнд ерөнхийлөгч болчихъё гэсэн өчүүхэн ч санаа үгүй. Зүгээр л эх болсон зургаан зүйл хамаг хөгшдийн төлөө ногоон торгон тэрлэгээ цагаан болгон, гадаа гандаж хөдөө хөхөрч яваа нэгэн.
Цаад увайгүй монгол эрчүүд нь төрийн бүх өндөрлөгүүдийг эзэлж суучихаад түүн рүүгээ хөөрхий бүсгүйчүүдийг ойртуулах ч үгүй. Тиймийн учир тэд ерөнхийлөгч болохын оронд төрийн бус байгууллага үүсгээд түүнийхээ гүйцэтгэх захирал болоод төрийн эсрэг цогтой тэмцэхийг илүүд үздэг. Эмэгтэйчүүдээр овоглосон төрийн бус байгууллага зуу зуугаараа бий.

Дүгнэж хэлэх үг
Тэр жил манайд зочилсон нэгэн гадаад эрхэм “Монгол бүсгүйчүүд үнэхээр сайхан юм аа. Зочид буудлын цонхоор харахад загварын шоу үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм” хэмээн дуу алдаж билээ. Зүгээр ч нэг эрхэм бус дэлхий даяар алдартай Америкийн Миссурийн их сургуулийн профессор хүнээс ийм үг унаж байгаа юм шүү дээ.
Гадаад ч бай, харь гариг ертөнцийн ч бай, хэнийг ч болов барьц алдуулагч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш монгол бүсгүйчүүдээрээ бахархнам зээ. Ийм бүсгүйчүүдийн шалгарлын цор ганц хөдөлгөгч хүчин болсон эрчүүдээ хайрлагтун, төр минь ээ.

Яаж хийжугаал эрчүүдээ магтах аргаа олчхиймаа тэй.  Энэ онигоог зохиосон хүн гэж ямар зальтай товаршиц байгаа бол доо хннн
Дээр муур намайг хазаадайхаар нь балкон дээр гаргаад шидсэн чинь шууд онгорхой цонхон дээр үсэрч гараад амиа хорлох оролдлого хийж энтр. Би тэгэнгүүт нь сандраад шүүрч аваад буцаж оруулж энтр. Их юмаараа боож байх шив энэ муу муужгай. Тигсэн дээр манай найзууд балкон дээр байжийхад муужгай маань балконы нэг захаас нөгөө зах хүртэл алхсан гэсэн. Би бөөр айгаад "Таанууд надаа хэлкү яасын?" гэсэн чинь "Яахнуу хөөрхий амьтан салхилж л байг дээ" гэсс. Тийм хэнэггүй тэй
Нээрээ нөгөө хоони мүүн хамтлагийн ай лоов май лоов гээд дуу байшдээ. Тийн тэр дуу чинь нэхх сонин үгтэй тэй.
Би бороог хүлээнэ тэнгэрт захиа илгээнэ
Гэвч бороо эвшээж хүлээлгэнэ- гэсс. Над шиг айкү муутай хүмүүс бол ойлгох ч үгүй, ойлгохыг ч оролкуум байлээ.
Хүүшээ гэснээс зарим хүмүүс хорин зургаатайдаа эмээ болж, хорин естэйдөө өвөө болоодайхын. Үе тэнгийнхэн маань эмээ болжээн энэчодоо. Тигтэл би эмээ болох үндсэн суурийг нь ч тавиагүй явжээдаг. За яахуу тэгжугаад болниздээ. Эмээ гэж дуудуулах ч бас.....айдддааа....нээрээ....балиар зүйл шүү. Эмммэээ эмммээ гээд манай ач гүйгээд ирүүл би амбаардаад унагаана гэж боджугаа. "Хэн чиний эмээ юм? Намайг хоёрдогч ээж гэж дууд за юууу" гэнээ. Яадын цус.
Нээрээ энтиви ntv  сувгаар "Тарган туранхайн туйл" гээд нэвтрүүлэг гаржугаадаа яагаав. Тийн тэр чинь аягүй хөөрхөн нэвтрүүлэг тэй. Тэр туранкай нөхөрт өгжугаа хоолыг харахаар ллллл бүүр хамаг шүлс мүлс гоожоод. ходоодон дотор стеро хөгжим дуугараад зовлон болдийшд. Иййййй энэ туранкай нөхрийнх нь оронд байсан болуу гээл суужээдийн. Тарган хүмүүс нэг бодлын ажилсаг тэй. Тийм олон хоолыг залхуурахгүй хийжилайдаг. Бивол хоол хийх гэж залхуурсааран байгаад ингээд турцан байх гэж боддын.
Өнөөдөр би нээх өрөвдөлтэй кинуу үзцээн. "Миний сахиусан тэнгэрийн хамгаалагч" гээд кинуу. Би таануудад ярьж өгий за юу. ҮЗЦЭНҮҮД НЬ ТАЙЛБАРЫГ АЛГАСААД ЯВЧИХ. За ингэдийн. Хоёр ихэр хүүхэдтэй нэг аз жаргалтай гэр бүл байдын. Тигсэн охин нь цусны цагаан бөөмийн дутагдал гэнүү нэг тийм өвчин тусчдын. Тигээд аав ээжийнх нь бөөм нь таарку гээд тэрний оронд бөөм, эсийг нь зуун хувь тааруулсан хуруу шилний хүүхэд төрүүлэхийг эмч нь санал болгодын. Тигээд нөгөө хоёр ч зөвшөөрч хуруу шилний охин ч аруун нэгэн нас хүрвээ. Тэр хооронд нөгөө охны чинь өвчин бүрр хүндрээд хуруу шилний охин бөөрөө өгөх ёстой болдын. Тигээд охин бөөрөө өхгүү гэж эсэргүүцээд алдартай өмгөөлөгчид өргөдөл гаргадымаа хөөрхийс. Тигсэн ээж нь чи эгчдээ хайртайлым бол өгөх ёстой гээд охин нь үгүй гэж гүрийгээд. Тэр хооронд өвчтэй охин маань өөртэйгээ адил хорт хавдартай хүүтэй учрдын. Нөгөө хоёр ч нэг хэсэг аз жаргалтай байгаал, өвчтэй охин маань анхны шөнөө өнгөрүүлээл. Тигсэн тэр шөнөөс хойш нөгөө банди чинь утасддаггүй ээ. Охин ч уйлаал ээж нь ч шаналаал эмчээс нь асуусан чинь хөөрхий банди хэдхэн хоногийн өмнө нас барсан байж таарав. Охин түүнд үнэн сэтгэлээсээ хайртай байж таараад бандийнхаа араас очихыг хүсээд, амьдрал утгагүй болж эхлээд. Мэдээж өвчтэй хүнд ямар олиг байв гэж. Тигээд дүүгээсээ гуйж л дээ. "Чи надад бөөрөө өгөөд хэрэггүй. Намайг ингэж л чөлөөлж өг" гээд. Тигээд хөөрхий дүү нь эгчийнхээ төлөө бөөрөө өгөхгүй гэж гомдол мэдүүлсэн байгаа юм Охин ч жам есоороо үхэж гэр бүл нь түүнгүйгээр цаашид амьдарна............Ёооё яммммар тэнэг ярьчваа. Би кинуу минуу ерррр ярьж чаддаггүймаа. Яшиг таанууд өөрсдөө олж үзэцгээ. Давалгаа.ком дээр байгаа.
Би аягүй сонин амны пигургүй юм шигайгаан. Намайг онигоо ярихаар хэн ч инээдгүйшд. Урдаас "айн? ойлгосонгүй" гэж энтр. Худлаа үнэн инээж болно доо тэй. Би тигээд өмнөөс нь онигооныхоо утга учирыг тайлбарлахаар "аанннннн" гэж мэгээд. Үнэнн настригүй. Аррраа дэндүү нээрээ.
Би дээр нэг найз хүүхэндээ
Сурвалжлагч, галзуугийн эмнэлгийн эмчээс асууна:
-Өвчтөнгөө ямар шалгуураар эмнэлгээс гаргадаг вэ?
-Жишээлбэл, та ванна дүүрэн усыг суллахын тулд хоолны халбага пивоны грушик хоёрын алинаар нь хутгаж асгавал хурдан бэ, гэх мэт.
-Мэдээх грушкээр биз дээ?
-Үгүй ээ, алинаар нь ч хутгахгүй, зүгээр л бөглөөг нь авчихвал өөрөө урсчихдаг юм.-гэсэн онигоог ярьж өгвөө. Тигсэн урдаас "Айн???бичас шанагаар л хутгах байх гэж бодсышд" гэж ш**сс
Би овоо усны гуталтай болж авсөөн. Тэгэнгүүтээ өнөөдөр би л нэг усны гуталтай гэсэн шиг заавал устай газраар нь алхаж энтр. Бүүүр үсэрч энтр. Их томорсөөн цаа чэн. Цагтаа усны гуталгүй балетчин шиг өлмий дээрээ явдагайснаа мидкү тэй. Их баярхаж энтр.
Зиа Артгаагийн хэлдгээр хоёр өдөр унших бичлэг биш хоёр минутанд унших. дэлхийн хамгийн урт бичлэг биш блогийн маань хамгийн урт бичлэг боллаадаа хөөрхийс. За яахуу чадахаараа л хичээсиймдаг тэй.

No comments:

Post a Comment