Friday, June 24, 2011

Зовжээж нэгмуу юм блогтой боллоо

Хэллөү эврибаади. Сонирхох зүйлгүй энгийн нэгмуу солиот блог ертөнцөд айлчиллөө. Яахав гэмгүй солиот юм чааваас. Хөөж туухгүй байлгүй тэ.
Сая амьдралдаа баймгүй тансаглалөө. Яасан гэхээр талхны хоёр талд нь хоёуланд нь маасал түрхэж идсэн байх нь. Тийм торгон мэдрэмж мэдрэх явцад хүний бас сэтгэл хөдөлдийм байшд. Тэгээл гэнэт би ер нь яахаараа дандаа уншигч байх ёстойн? ерөөсөө блог нээнээ гэж шуударсан хэрэг. Нэг зүйлд шуудармаар байвал амьдралдаа байгаагүйгээрээ тансагла гэж зөвлөх байна би. Гэснээс энэ блог нээх чинь яасан хэцүү ажлав. Би буруу юман дээр дарснуу яасан урдаас утасны дугаар нэхэхийн. Өгчлөө. Тэгсэн утас луу залгаснаа урдаас нэг гадаад хүүхэн шулганаад салдгүй ээ. Бодуул утас андуурсан гэж бодоод "Айм соори. Юү аар.........утас андууржээ" гэж хэлээл тависан би. Нөгөө хүүхэн ойлгосон болотойдог ахиж залгасангүй ээ. Тэгсэн солиот чинь аваачаад өөр юман дээр дараад будилсийм байшд. Хэрэв будилаагүйсэн бол би хорин минутын өмнө бичлэгээ бичцээн өдийд өөр блог хэсээд суужаахгүй юу. Ээ дээ энэ будилалт уу........
Тэнэг тэнэг юм бичиж уурыг чинь хүргээд байвал биштий уншаарай юүхэв. Хамаг амьтны нээрв бараа хаячина. Ухаантай хүмүүс надаас ерөөсөө холхон яв гэсс

4 comments:

  1. za uhaantai hun bolj chamaaas holhon yavaad yaahav. adilhan yum shig baina. huuj tuugaad yaahav bas adilhan soliootoi uym baina. Hoooe ter usnii gutal yamariig sonirhood baina? bi monday baigaa buh ungiig ni zuragiig ni avaad tavii za yu? gegeeleg hun min! tegeed er usnii gutal sonirhoj bnuu em uu?

    ReplyDelete
  2. цитрус:зиа баярлалаа хө. анхны сээгий бичсэн хүн боллоо шд. ямар билэг дэмбэрэлтэй хэрэгэв. Гэснээс тэр усны гуталнаас чинь 36 размер байна уу? Би жижгхэн хөлтэй хүн лд.Хэрвээ байгаа бол цэнхэр,шар аль эсүүл улаан өнгөнөөс нь сонирхжээнээ.Эм гутал шүү хө

    ReplyDelete
  3. like attracts like...aa gej, chamtai oir yavnaa tguul

    ReplyDelete
  4. Бэлл: Тэгээрэй хө. Ижил ижлээ дагийдаа тэ

    ReplyDelete